2019/11/14

Өнөөдөр эхэл, маргааш дахин давт амжилт ердөө энэ


Нэг удаа суниахаас эхэл

Нэг аяга ус уухаас эхэл

Нэг хуудас уншихаас эхэл

Нэг муу зуршлаасаа салахаас эхэл

Нэг км алхахаас эхэл

Нэг тэмдэглэл бичихээс эхэл

Нэг зүйл оролдохоос эхэл  

Хүн болгон л хэрхэн амжилтад хүрэх үү, хэрхэн мөнгөтэй болох уу гэж бодож явдаг түүнийг энгийн нэг жишээ бол яг одоо хийж эхэл, маргааш давтах юм.

Төгс болохыг хүлээвэл чи бидний нас хүрэхгүй

Хүн өөрөө өөртөө л саад болдог юм. 

Тэр бол чиний чадахгүй гэсэн бодлоос юм

Бүх залуучууддаа амжилт хүсье 

М.АЛЗАХГҮЙ

2015/06/04

Монгол улсын ТӨК-ийн засаглалын өнөөгийн байдалд дүгнэлт хийв

Компанийн тухай хуулийн 2011 оны шинэчилсэн найруулгаар Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой  компанийн удирдлагын үйл ажиллагаанд зарчмын өөрчлөлт орсон тул төрийн өмчийн компаниудын удирдлага, засаглал сайжирснаар үйл ажиллагаа нь ил тод нээлттэй болох боломж хууль зүйн хувьд илүү дээр болсон юм. Гэвч ерөнхий хууль сайн байхаас гадна түүнийг зохицуулсан дүрэм, журам хангалтгүй байгаа юм. Жишээ нь ТУЗ-ын гишүүдийн эрх үүргийг илүү тодорхой зааж өгсөн журам, мөн нийтэд мэдээлэлээ түгээх илүү тодорхой журам гэх мэт.
            Мөн ТӨК-ийн засаглалд системийн тодорхой алдаанууд гарч байна. Энэ нь ТӨК-ийн эзэмшигч нь ЗГ гэтэл ТУЗ-ийн гишүүдийг эзэмшигч буюу ЗГ-ийн гишүүн сайд нь өөрийн ойрын төрлийн хүмүүсийг томилодог эрх зүйн орчин бүрдсэн байна.
Ихэнх ТӨК нь ТУЗ болон ГУ-ыг томилож чөлөөлөх үйл явцад гадны улс төрийн нөлөөлөл хамгийн их байна.

Нээлттэй ил тод байгаа байдалд шинжилгээ хийхэд мөн хангалтгүй байгаа юм. Жишээ нь вэб сайттай ТӨК нь 50 хүрэхгүй хувьтай, гаргаж буй томоохон шийдвэрүүдээ ил тод гаргахгүй, хүний нөөцийн томилгооны асуудал далд хийгддэг гэх мэтчлэн ил тод шаардлага хангахгүй байх жишээтэй. Зөвхөн жилийн эцсийн санхүүгийн тайлангаа л ил болгодог байна.
Ашиггүй ажиллаж байгаагийн үндэс нь эдгээрээс болж ТӨК нь бараа худалдан авалт, тендер, бусад зардлыг өндөр тооцож байгаа нь үндэслэл болж байгаа юм.
Төрийн өмчит компаниуд нь стратегийн чухал талбарт үйл ажиллагаа явуулж буй өнөө үед тэдний засаглалын байдалд шинэтгэл хийх нь Монгол Улсын бизнесийн орчинд үзүүлэх дорвитой дэвшлийн нэг болох  бөгөөд төрийн компаниуд нь засаглалын манлайлалын үзүүлснээр өмчийн бусад хэлбэрийн компаниуд энэ төрийн эрчимтэй шинэтгэлийн замд ухамсартайгаар орох үүд нээгдэх

2015/05/02

Компани, компанийн засаглал гэж юу вэ


Компаний засаглалын онолын судлахын өмнө компани гэсэн хуулийн этгээдийн талаарх онолын ойлголтыг судлах шаардлага болно. Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээд буюу бизнесийн зохион байгуулалтын хэлбэрийг компани гэдэг.

2015/04/08

Компанийн засаглалыг сайжруулснаар хөрөнгийн зах зээлээ аварна, төрийн оролцоо багасана

Одоогоор дэлхий нийтэд хүлээн зөрвөөрөгдсөн засаглалын хэлбэрүүд гэж байхгүй байна. Гэвч төрийн оролцоотой компанийн засаглал, үйл ажиллгааг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь томоохон асуудал болж байна......

2015/03/18

Төрийн өмчийн хэдхэн компани ашигтай ажиллаж ихэнх нь ашиггүй ажиллаж байна.

Өнөөдөр Монгол улсын маань олон болохгүй байгаа асуудал дундаас төрийн өмчийн компанийн хувьчлалын талаар олон нийт их анхаарах болжээ учир нь манай улсын төрийн эзэмшилийн 90 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Улс төрийн нам болгон л сонгуулийн амлалтандаа төрийн өмчийг хувьчлах талаар амалдаг ч хэзээ ч биелдэггүй болоод байна. Миний бие товчхон өөрийн судлаж байсан төрийн өмчийн компанийн чиглэлээр энэхүү товч нийтлэлдээ тусгалаа

2015/03/07

2014 оны 05 сарын 07 өдрийн миний ярилцлага

Ардчилсан хүчний холбооны дэргэдэх Ардчилсан хүчний залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Алзахгүйтэй улс төрийн намын залуучуудын байгууллага, залуусын хөгжлийн талаар ярилцлаа. 

2015/02/17

Улс төрийн хямрал яагаад үргэлжилсээр байна

Монгол улс маань ардчилалыг сонгоод 25 жил болж байна. Тэр үед би 5 настай жоохон хүүхэд байлаа. Бидний эцэг эх, ах эгч нар минь бидэнд эрх чөлөөт ардчилсан тусгаар Монгол улсыг өвлүүлж бид талархаж байна. Гэвч өнөөдөр 25 жилийн өмнө мөрөөдөж байсан хүмүүнлэг энэрэгүй, аюулгүй амгалан нийгэм, чөлөөт, эрүүл өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоо бус харин баян хоосны хэт их ялгаа, цөөхөн хэдэн эрх мэдэлтнүүдийн төлөө үйлчилсэн төр, засаг, засаглалын болон эдийн засгийн хямралд орсон улс эх орон бидэнд үлдлээ. Үүний гол буруутан бол Монголчууд бид өөрсдөө юм.
25 жилийн өмнө хийж байсан хувьсгал шиг өнөөдрийн залуучууд бид нар өөрчлөлтийн томоохон алхамуудыг хийх шаардлага хэрэгцээ гарч ирлээ. Учир нь:
1.    Нээлттэй гэж харагдавч хуурамч ардчилагчид
2.    Хуулийн засаглалтай боловч хууль зөрчигчид
3.    Төрийн бага цалинтай ажилтан боловч хэрэглээ өндөр биеээ тоогч
4.    Тогтворгүй төр, засгийн газар
5.    ...

За ингээд тоочоод байвал маш олон асуудал байна. Үүний хамгийн гол асуудал нь бүх зүйл ард иргэдэд хаалттай байгаа явдал юм. Нээлттэй ил тод төрийн сайн засаглалыг бий болгохгүйгээр дараагийн түвшний хөгжлийг яриад ч хэрэггүй боллоо гэсэн үг. Үүнийг олон улс төрчид ярьж байгаа боловч яагаад хэн нь ч хийж чадахгүй байгаа учир нь иргэд бидэнд л байгаа юм. Бид өмнө нь байсан улс төрчдийг бид дахин дахин сонгоод байгаад л учир нь бий

Эдийн засагч, судлаач Алзахгүй

2015/02/08

Мөнгөний хомсдолтой байна уу?


Манай улс чөлөөт өсрсөлдөөн зах зээлийг сонгоод даруй 25 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд иргэд минь хувийн өмчтэй болж хувийн өмч давамгайлсан эдийн засагтай болж чадлаа. Гэвч бидэнд одоо дараагийн алхамуудыг хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ нь санхүүгийн системд хэд хэд чухал өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна.
1. ААА зэрэглэлийн дэлхийн томоохон банкуудыг Монгол улсад нээлттэй урьж салбарыг байгуулах шаардлагатай.
2.Хөрөнгийн зах зээлийн хатуу дүрэм, журмуудыг өөрчлөн энгийн зөөлөн болгох.

3.Төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцааг нь арилжаалж засаглалыг нь сайжруулах

2012/01/02

Манай улсад хөрөнгийн зах зээл бүрэн хөгжөөгүй байна

Манай улсын зарим хуулиуд гэж гууль юмаа, бид өнөөдөр зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил, хувийн секторууд үүсээд 15 гаруй жил болж байна. Гэтэл өнөөдөр манай улсын хөрөнгийн зах зээл маш явцуу удаан хөгжиж байна үүний нэг жишээ бол: Манифляци хийсэн Брокер Дилерийн Компанийг ердөө 200-250 мянган төгрөгөөр торгох юм гэтэл үүний цаана маш олон хөрөнгө оруулагчид хохирч байна бид ингэж хөрөнгө оруулалгчдийг хохироосоор БАЙХУУ??
http://frc.mn/index.php?option=com_content&view=article&id=622:2011-12-26-04-09-43&catid=5:2009-05-14-01-15-17&Itemid=14