2015/06/04

Монгол улсын ТӨК-ийн засаглалын өнөөгийн байдалд дүгнэлт хийв

Компанийн тухай хуулийн 2011 оны шинэчилсэн найруулгаар Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой  компанийн удирдлагын үйл ажиллагаанд зарчмын өөрчлөлт орсон тул төрийн өмчийн компаниудын удирдлага, засаглал сайжирснаар үйл ажиллагаа нь ил тод нээлттэй болох боломж хууль зүйн хувьд илүү дээр болсон юм. Гэвч ерөнхий хууль сайн байхаас гадна түүнийг зохицуулсан дүрэм, журам хангалтгүй байгаа юм. Жишээ нь ТУЗ-ын гишүүдийн эрх үүргийг илүү тодорхой зааж өгсөн журам, мөн нийтэд мэдээлэлээ түгээх илүү тодорхой журам гэх мэт.
            Мөн ТӨК-ийн засаглалд системийн тодорхой алдаанууд гарч байна. Энэ нь ТӨК-ийн эзэмшигч нь ЗГ гэтэл ТУЗ-ийн гишүүдийг эзэмшигч буюу ЗГ-ийн гишүүн сайд нь өөрийн ойрын төрлийн хүмүүсийг томилодог эрх зүйн орчин бүрдсэн байна.
Ихэнх ТӨК нь ТУЗ болон ГУ-ыг томилож чөлөөлөх үйл явцад гадны улс төрийн нөлөөлөл хамгийн их байна.

Нээлттэй ил тод байгаа байдалд шинжилгээ хийхэд мөн хангалтгүй байгаа юм. Жишээ нь вэб сайттай ТӨК нь 50 хүрэхгүй хувьтай, гаргаж буй томоохон шийдвэрүүдээ ил тод гаргахгүй, хүний нөөцийн томилгооны асуудал далд хийгддэг гэх мэтчлэн ил тод шаардлага хангахгүй байх жишээтэй. Зөвхөн жилийн эцсийн санхүүгийн тайлангаа л ил болгодог байна.
Ашиггүй ажиллаж байгаагийн үндэс нь эдгээрээс болж ТӨК нь бараа худалдан авалт, тендер, бусад зардлыг өндөр тооцож байгаа нь үндэслэл болж байгаа юм.
Төрийн өмчит компаниуд нь стратегийн чухал талбарт үйл ажиллагаа явуулж буй өнөө үед тэдний засаглалын байдалд шинэтгэл хийх нь Монгол Улсын бизнесийн орчинд үзүүлэх дорвитой дэвшлийн нэг болох  бөгөөд төрийн компаниуд нь засаглалын манлайлалын үзүүлснээр өмчийн бусад хэлбэрийн компаниуд энэ төрийн эрчимтэй шинэтгэлийн замд ухамсартайгаар орох үүд нээгдэх
талтай юм.
Мөн түүнчлэн төрийн  өмчийн компанийн ТУЗ-д хараат бус гишүүд заавал ажиллах шаардлагыг хуульчилсан. Төрийн компанийн удирдлагын тогтолцоонд маш олон субъектууд жишээ нь ТУЗ, өмчлөгч субъектууд, ТӨХ, ЗГ, Сангийн яам, СЗХ бүр цаашлаад УИХ гэсэн олон субъектууд оролцдог нь компанийн сайн засаглал тогтооход маш хортой нөлөөлж  байна. Улс төрийн нөлөөлөл маш их байгаа нь ТӨК-ын засаглалд ил тод байдал ихээхэн үгүйлэгдэж байна.
Тэдгээрийн хяналт, хариуцлага, менежмент, аудитын тогтолцоог хөгжүүлэх шаардлага үүсээд байна.
УИХ-аас баталсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн зорилт”-д ТӨК-ийн хувьчлалыг биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж , хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгө оруулалтыг тус компанийн үйл ажиллагааг сайжруулахад зарцуулж, компанийн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхийг зааж байсан боловч тэр нь ажил хэрэг болоогүй байна. Уг нь энэ ажлын хүрээнд Засгийн газар, ТӨХ-оос дараахь зоритуудыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байсан юм. Хөрөнгийн зах зээлийн  дэд бүтэц, программ хангамж, хууль эрх зүйн орчин, төлбөр тооцооны системийг олон улсын жишигт хүргэх, ТӨК-ийн засаглалын ононвчтой бүтцийг бий болгох,олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц НББ-ийн системийг нэвтрүүлэх, аудитын үнэлгээний үнэн бодит байдал, үүрэг хариуцлагыг хуульчилж өгөх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөсөн боловч ажил хэрэг болж бодитой өөрчлөгдсөнгүй өнөөг хүрлээ.
ТӨК-ыг үр дүнтэй ажиллах эрх зүйн зохицуулалтыг бий болгох буюу компанийн засаглалын зарчмуудад бүрэн нийцсэн, өмчлөлийн бусад хэлбэр бүхий компаниудтай тэгш нөхцөлтэйгээр зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүсээд байна.

М.Алзахгүй