Монгол улс маань ардчилалыг сонгоод 25
жил болж байна. Тэр үед би 5 настай жоохон хүүхэд байлаа. Бидний эцэг эх, ах эгч
нар минь бидэнд эрх чөлөөт ардчилсан тусгаар Монгол улсыг өвлүүлж бид талархаж
байна. Гэвч өнөөдөр 25 жилийн өмнө мөрөөдөж байсан хүмүүнлэг энэрэгүй, аюулгүй
амгалан нийгэм, чөлөөт, эрүүл өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоо бус харин баян
хоосны хэт их ялгаа, цөөхөн хэдэн эрх мэдэлтнүүдийн төлөө үйлчилсэн төр, засаг,
засаглалын болон эдийн засгийн хямралд орсон улс эх орон бидэнд үлдлээ. Үүний
гол буруутан бол Монголчууд бид өөрсдөө юм.
25 жилийн өмнө хийж байсан хувьсгал
шиг өнөөдрийн залуучууд бид нар өөрчлөлтийн томоохон алхамуудыг хийх шаардлага хэрэгцээ
гарч ирлээ. Учир нь:
1.
Нээлттэй
гэж харагдавч хуурамч
ардчилагчид
2.
Хуулийн
засаглалтай боловч хууль зөрчигчид
3.
Төрийн
бага цалинтай ажилтан боловч хэрэглээ өндөр биеээ тоогч
4.
Тогтворгүй
төр, засгийн газар
5.
...
За
ингээд тоочоод байвал маш олон асуудал байна. Үүний хамгийн гол асуудал нь бүх
зүйл ард иргэдэд хаалттай байгаа явдал юм. Нээлттэй ил тод төрийн сайн
засаглалыг бий болгохгүйгээр дараагийн түвшний хөгжлийг яриад ч хэрэггүй боллоо
гэсэн үг. Үүнийг олон улс төрчид ярьж байгаа боловч яагаад хэн нь ч хийж
чадахгүй байгаа учир нь иргэд бидэнд л байгаа юм. Бид өмнө нь байсан улс
төрчдийг бид дахин дахин сонгоод байгаад л учир нь бий.
Эдийн засагч, судлаач Алзахгүй