2015/02/08

Мөнгөний хомсдолтой байна уу?


Манай улс чөлөөт өсрсөлдөөн зах зээлийг сонгоод даруй 25 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд иргэд минь хувийн өмчтэй болж хувийн өмч давамгайлсан эдийн засагтай болж чадлаа. Гэвч бидэнд одоо дараагийн алхамуудыг хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ нь санхүүгийн системд хэд хэд чухал өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна.
1. ААА зэрэглэлийн дэлхийн томоохон банкуудыг Монгол улсад нээлттэй урьж салбарыг байгуулах шаардлагатай.
2.Хөрөнгийн зах зээлийн хатуу дүрэм, журмуудыг өөрчлөн энгийн зөөлөн болгох.

3.Төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцааг нь арилжаалж засаглалыг нь сайжруулах
гэсэн хэдхэн энгийн алхмуудыг хийж байж л манай улс улс шиг улс болох юм.
Энэ дундаас хамгийн чухал нь бол ААА зэрэглэлтэй гадаадын томоохон банкуудыг Монгол улсад салбарыг нь нээж ажлуулах алхам юм. Манай Монголчуудын ихэнх нь банкинд зээлтэй зээлийн хүү нь бараг жилийн 20% байна. Гэтэл олон улсын жишигт бол жилийн 3-5% -ийн хүү л төлдөг юм. энэ хүүний зөрүү бараг 10-15% -ийн зөрүү харагдаж байна тэгвэл энэ их мөнгө бидний мэдэх хэдэн арилжааны банкуудын эздийн халаасанд орж байна гэтэл хүнд ачааг нь Монголын ард, иргэд бид үүрч явна гэсэн үг. Бид энэ хэдэн арилжааны банкны эздүүдийн төлөө хөлсөө дуслуулан ажиллаж байгаатай агаар нэг юм. 
Үүнийг ухаад үзвэл цаана нь юу харагдаж байна гэвэл Улс төрийн монополчлол харагдаж байна. Хэдхэн банкны эзэдүүдийн төлөө энэ улс төрчид шийдвэрээ гаргаж байна. 
Мэдээж салбарыг зөвхөн нэг улсын банкинд бус гурав буюу түүнээс дээш улсын банкинд зөвшөөрөх хэрэгтэй учир нь улсын тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой юм.
Таньд жилийн 5 хувийн хүүтэй бизнесийн болон хэрэглээний зээл олговол та энэ зээлийг санаа амар эргүүлэн төлж болно шүүдээ. 
Ийм боломж бидэнд байна энэ боломж бол гадаадын ААА зэрэглэлтэй банкуудыг Монголд байгуулах явдал юм.

Эдийн засагч, судлаач Алзахгүй, www.facebook.com/alzakhgui88