Өнөөдөр Монгол улсын маань олон болохгүй байгаа асуудал дундаас төрийн өмчийн компанийн хувьчлалын талаар олон нийт их анхаарах болжээ учир нь манай улсын төрийн эзэмшилийн 90 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Улс төрийн нам болгон л сонгуулийн амлалтандаа төрийн өмчийг хувьчлах талаар амалдаг ч хэзээ ч биелдэггүй болоод байна. Миний бие товчхон өөрийн судлаж байсан төрийн өмчийн компанийн чиглэлээр энэхүү товч нийтлэлдээ тусгалаа
ОУ-ын хэмжээнд төр компанитай байхаас
аль болохоор татгалцаж байгаа бөгөөд эрчим хүч, харилцаа холбоо, тээвэр зэрэг
компаниуд байдаг байна. ТӨК-д улс төрийн оролцоог багасгах/арилгах/, идэвхтэй
ТУЗ-тэй байлгах, ТУЗ-ыг хэрхэн бүрдүүлэх, ил тод байдал дээр анхааран ажиллаж
байдаг билээ.
Төрийн өмчийн компанийн их хувьчлал 1960-аад онд Герман, 1980-ны эхэн үед Англи,
Польш зэрэг улсууд ихлүүлсэн түүхтэй байдаг. Үүний гол шалтгаан нь санхүүгийн
зах зээлийн даяарчлагдсан уян хатан байдал зэрэг байсан.
1980- ны оны эцэс гэхэд дэлхийн эдийн засаг хямралд орж
ТӨК-ууд ноцтой байдалд хүрч тухайн улсынхаа эдийн засгийг доройтуулж байжээ.
Монгол улс 1990 оноос ардчилсан хувьсгал хийж зах
зэээлийн эдийн засагтай улс болж өөрчлөгдсөн. Гэвч өмч хувьчлалын үр дүнд баян
ядуугийн ялгаа их болж ард иргэдийн ихэнх хувь нь ядуу хэвээрээ байна.
Ардчилсан төгс өрсөлдөөнт зах зээлийн нэг гол алхан бол хувийн өмчийг дэмжих
юм. Манай орны хэмжээнд өнөөдөр 98 төрийн өмчийн аж ахуй нэгж үйл ажиллагаагаа
явуулж байгаа боловч энэхүү байгууллагууд нь одоог хүртэл ашиггүй ажиллаж
байна.Эдийн засгийг хөгжүүлхийн тулд бид санхүүгийн зах зээл, компанийн
засаглал, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр өргөн судалгаа
хийж бодлогын бичиг баримт боловсруулж түүнийгээ хэрэгжүүлж ажиллах нэн
шаардлагатай болж байна.
Монгол орны дотоодын нийт бүтээгдэхүүний
70 гаруй хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийг төрөөс дэмжих бодлого хараахан
тогтворжоогүй байна.
Төрөөс баримтлах бодлого дутуу байгаа нь асуудалтай байна.
Төрөөс баримтлах бодлого дутуу байгаа нь асуудалтай байна.
Одоогоор дэлхий нийтэд хүлээн
зөрвөөрөгдсөн засаглалын хэлбэрүүд гэж байхгүй байна. Гэвч төрийн оролцоотой
компанийн үйл ажиллгааг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь томоохон асуудал болж
байна.
Нийт төрийн өмчит 98 компани байна. Үүний:
- Төрийн оролцоотой хувьцаат компани 4
- Хамтарсан үйлдвэр 5
- 100% төрийн өмчит ХК 47
- Төрийн өмчит ХХК 6
- Төрийн өмчит үйлдвэрийн газар 25
- Бусад 11
Үүнээс ашигтай ажилсан: 57
Алдагдалтай ажилсан: 41
2014 оны судалгааны байдлаар нийт ашгийн
2014 оны судалгааны байдлаар нийт ашгийн
- 71% нь зөвхөн Эрдэнэт үйлдвэр
- 13% нь УБ төмөр зам
- 2 % ИНЕГ
Чөлөөт зах зээлийн системтэй манай
улсад төр ингэж ихээр компанитай байх нь зөв буруу юу?
Эдийн засагч М.Алзахгүй