2015/04/08

Компанийн засаглалыг сайжруулснаар хөрөнгийн зах зээлээ аварна, төрийн оролцоо багасана

Одоогоор дэлхий нийтэд хүлээн зөрвөөрөгдсөн засаглалын хэлбэрүүд гэж байхгүй байна. Гэвч төрийн оролцоотой компанийн засаглал, үйл ажиллгааг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь томоохон асуудал болж байна......

Олон улсын хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн хамгийн сайн засаглалын загвар хараахан байхгүй байгаа хэдий ч бидний эрин үед компанийн засаглалыг зохистойгоор хөгжүүлж байж амжилтанд хүрэх нь улам бүр илэрхий болоод байна. Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулсан нь бидний хувьд компанийн зохистой засаглалыг хуульчилсан томоохон алхамын нэг болсон. Одоо бидэнд Компанийн засаглалын зарчмыг төлөвшүүлэх болон хяналт зохицуулалтын бүхий л шалгуур үзүүлэлтийг багтаасан бүртгэл, мэдээллийн ил тод байдлыг эрх  зүйн зохицуулалтыг тогтоох үүргээ хэрэгжүүлэх нь шийдвэрлэх асуудлын нэг болоод байна. Энэхүү үүрэг нь улс орнуудын хөрөнгийн биржүүд ба зах зээлийн хяналтын агентлагуудын хамтын ажиллагааны дүнд биелэлээ олдог билээ.
Тухайлбал: АНУ-FINRA, Канад – IIROC, Австрали - ASX and ASIC.
Компанийн засаглалыг үнэлэх эрх бүхий субъектын эрх зүйн байдал Компанийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжинд тодорхой бус, зохицуулалт байхгүй түүнчлэн төрийн өмчийн компаниас өөрийн засаглалд дотоод үнэлгээ өгөх энгийн стандарт тогтоогдоогүй байгааг анзаарч судалгааны ажлын практик өгөөжийг энэхүү талбарт хандуулсан болно.
Манай орны хувьд төрийн өмчийн олон компани үйл ажиллагаа явуулж байна энэ компаниудаас өнөөдөр цөөхөн хэд нь ашигтай ажиллаж ихэнх нь ашиггүй ажиллаж төрийн нуруун дээр хүндхэн ачаа болж байгааг бид ярилцсаар 2015 он хүрлээ. Тэгвэл бид үүнийг ямар арга замаар өөрчлөн засаглал, тогтолцоо, эзэмшилийг нь өөрчлөх талаар судлах хэрэгцээ үүсэж байна.
ОУ-ын хэмжээнд төр компанитай байхаас аль болохоор татгалцаж байгаа бөгөөд эрчим хүч, харилцаа холбоо, тээвэр зэрэг компаниуд байдаг байна. ТӨК-д улс төрийн оролцоог багасгах /арилгах/, идэвхтэй ТУЗ-тэй байлгах, ТУЗ-ыг хэрхэн бүрдүүлэх, ил тод байдал дээр анхааран ажиллаж байдаг билээ. 
Төрийн өмчийн компанийн их хувьчлал  1960-аад онд Герман, 1980-ны эхэн үед Англи, Польш зэрэг улсууд ихлүүлсэн түүхтэй байдаг. Үүний гол шалтгаан нь санхүүгийн зах зээлийн даяарчлагдсан уян хатан байдал зэрэг байсан.
1980 ны оны эцэс гэхэд дэлхийн эдийн засаг хямралд орж ТӨК-ууд ноцтой байдалд хүрч тухайн улсынхаа эдийн засгийг доройтуулж байжээ.
Монгол улс 1990 оноос ардчилсан хувьсгал хийж зах зэээлийн эдийн засагтай улс болж өөрчлөгдсөн. Гэвч өмч хувьчлалын үр дүнд баян ядуугийн ялгаа их болж ард иргэдийн ихэнх хувь нь ядуу хэвээрээ байна. Ардчилсан чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн нэг гол алхан бол хувийн өмчийг дэмжих юм. Манай орны хэмжээнд өнөөдөр 90 гаруй төрийн өмчийн аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч энэхүү байгууллагууд нь одоог хүртэл ашиггүй ажиллаж байна.

Эдийн засгийг хөгжүүлхийн тулд бид санхүүгийн зах зээл, компанийн засаглал, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр өргөн судалгаа хийж бодлогын бичиг баримт боловсруулж түүнийгээ хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай болж байгааг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид бидэнд хэлсээр өнөөдөр хүрлээ.
Монгол орны дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийг төрөөс дэмжих бодлого хараахан тогтворжоогүй байна.Саяхан Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл гэж байгуулагдсан нь төр, хувийн хэвшил хоорондын харилцааг зохицуулах нэгэн алхам болсон энэхүү байгууллага нь саяхан хэд хэдэн уулзалтууд зохион байгуулж төр хувийн хэвшлий хооронд томоохон хана байгааг илэрхийлсэн уулзалтууд хийгдсэн билээ. Гэтэл төрөөс баримтлах бодлого дутуу байгаа нь асуудалтай байна.
Төр аж ахуйн асуудалд оролцож хувийн хэвшлийг дэмжих бус тэдгээртэй өрсөлдөж улам бүр дордуулж байгаа үзэгдэл илрээд байгаа нь нууц биш болоод байгаа өнөө үед нэг бол төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулах үгүй бол хувийн хэвшилд итгэл хүлээлгэж ТӨК-нийн тодорхой хувийг хувьчлах хэрэгцээ гарч байгаа илэрхийлж байна. Төрийн өмчийн компанийн засаглалыг сайржруулах чиглэлээр өргөн хүрээний судалгаа, шинжилгээ хийж түүнийхээ хүрээнд бодлогын бичиг баримт гаргаж, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлж ажиллах хэрэгтэй харагдаж байна.
Компанийн засаглал гэж:
Компаний засаглалын онолын судлахын өмнө компани гэсэн хуулийн этгээдийн талаарх онолын ойлголтыг судлах шаардлага болно. Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээд  буюу бизнесийн зохион байгуулалтын хэлбэрийг компани гэдэг. Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат хэмээн ангилдаг бөгөөд хувьцаат компани нь нээлттэй ба хаалттай гэсэн хоёр төрөлтэй байдаг. Компани нь зөвхөн ашгийн төлөө бус нийгэм,  хувь эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, хэрэглэгч нарын өмнө хариуцлага хүлээж ажиллах шаардлагатай билээ. Өнөө үед тухайн компанийн ашигтай ажиллах эсэх нь компанийн засаглалтай шууд холбоотой болж байна.  Иймд зөвхөн компани нь үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүний нэр хүндээр үнэ цэнийг нь хэмждэг үе түүх болон үлдэж, харин ТУЗ, хувьцаа эзэмшигч, нийгэм, хэрэглэгч гээд бүх талын эрх ашгийг тусгасан нэгдмэл үнэ цэнийг бүтээх нь компанийн засаглалын хэрэгцээ шаардлагыг улам бүр нэмэгдүүлсээр байна.

Өрсөлдөх чадвар ба компанийн засаглал: Сүүлийн жилүүдэд хэт өсөлт, уналтын мөчлөгтэй явж ирсэн манай орны эдийн засагт ирээдүйн тогтвортой өсөлт, хөгжлийн суурийг баттай тавьж, өрсөлдөх чадвараа бэхжүүлэхэд компани бүрийн засаглал сайн байх нь эдийн засаг дахь үнэ цэнэтэй хүчин зүйл болно.
Бүтээмж болон өрсөлдөх чадварт олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэдгээрийг ойлгох гэж эдийн засагчид хэдэн зуун жилийн турш тархиа гашилгаж, боловсруулсан олон онол тайлбар дотор Адам Смитийн төрөлжилт ба хөдөлмөрийн хуваарилалтаас эхлэн нео классик эдийн засагчдын онцолдог биет хөрөнгө болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт гээд, цаашилбал сүүлийн үед анхаарал татах болсон боловсрол, технологийн дэвшил, макро эдийн засгийн тогтвортой байдал Сайн засаглал, компанийн дотоод  зохион байгуулалт, зах зээлийн үр өгөөж зэрэг арга механизмууд багтдаг   

Хаа нэгтээ үйл ажиллагаа нь явагдаж байгаа аливаа компанийн хувьд  аж ахуйн нэгжийн хувьд харъяалагдах улс орон, бизнесийн салбар, хөрөнгийн хэмжээ,өмчлөлийн хэлбэрээс үл шалтгаалан компанийн зохистой засаглалтай байх нь тэдний оршин байх, тогтвортой хөгжих үндэс нь болно. Компанийн зохистой засаглалын нийтээр дагаж мөрдвөл зохих нь тогтоогдсон загварчлал байхгүй гэж үздэг ч компани тус бүр нь хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон зохистой хэв маягтай байх учиртай. Энэ нь дээр өгүүлсэн оршин байх, тогтвортой хөгжихийн хөрс юм.
“ Компанийн засаглал гэсэн нэр томъёо нь нилээд өргөн цар хүрээтэй нари йн ойлголт бөгөөд үнэндээ ихэнх кодекст тус нэр томъёоны агуулгыг тодорхой тайлбарлахыг ч оролддоггүй. Хамгийн чухал нь компанийн засаглал гэдэг нь ямар нэгэн арга хэрэгсэл бус зарчмын ойлголт байдаг. Үүнд компанийн зохистой удирдлага болон хяналтын тогтолцооны талаар санал бодол солилцох үйл явц хамаарна. Цаашилбал эзэмшигч, ТУЗ, компанийн удирдлага, эцэст нь ажилчид бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгч болон нийт иргэдийн эрх мэдлийг зохицуулах дүрэм үүнд хамаарна.”
                                 Н.Р.Нараяна Мерфи
Компанийн засаглалын хорооны дарга
Энэтхэг Улсын Үнэт Цаас ба Биржийн зөвлөл, 2003
Өрсөлдөх чадварын 12 тулгуур бүлгийн тэргүүн бүлэг “ институцийн тогтолцоо” ордог бөгөөд энэ нь өрсөлдөх чадвар болон өсөлтөнд үлэмж нөлөөтэй бөгөөд хөрөнгө оруулалт хийх шийдвэр, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, нийгмийн хариуцлагатай байдал, хөгжлийн стратеги, бодлого, зардлыг зохимжтой байдлаар хуваарилахад гол үүрэг гүйцэтгэнэ. Үүнд компанийн сайн засаглал нь томоохон байр суурийг эзэлсээр иржээ. Компанийн өрсөлдөх чадвар тогтвортой хөгжил нь түүний засаглалын байдалтай шууд пропорциональ хамааралтай бөгөөд улс орны нийт компаниудын засаглалын байдал ба эдийн засгийн аюулгүй тогтвортой байдал нь тэдний засаглалын байдлаас шууд хамааралтай байна.

 Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллага  /ЭЗХАХБ/ -ийн зарчмууд нь Компанийн Засаглалыг компанийн удирдлага, түүний ТУЗ, хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын хоорондын харилцааг оруулан тодорхойлдог.
Энгийн үгээр хэлэхэд компанийн засаглал гэдэг нь баялагийг оновчтой удирдлага, зөв хяналт, хариуцлагатай байдлын цогц нэгдэл бүхий бодлого, үйл ажиллагаагаар бүтээх харилцаа юм.
М.Алзахгүй