Венчур хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүнээс ялгарах ялгаа нь үл хөдлөх хөрөнгө, биет болоод түргэн хөрвөх хөрөнгийн барьцаа баталгаагүйгээр хөрөнгө оруулалт , санхүүжилт хийдэг явдал юм.
Венчур хөрөнгө оруулагчид санхүүжилт хийхийн тулд санхүүжилт хүлээн авагчид “due diligence” буюу магадлан шалгалтын процессыг хийдэг бөгөөд уг процессын дүнд бизнесийн төлөвлөгөөний хэрэгжих магадлал, эрсдэл, ирээдүйн боломж, түүнийг хэрэгжүүлэх багийн чадвар дадлага, туршлага зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргадаг байна. Олон улсын практикаас харахад венчур хөрөнгө оруулалтыг дараахихэлбэрүүдээр голчлон хийж байна:1.Дүрмийн санд шууд хөрөнгө оруулалт хийх / equity financing/
2.Зээлийн санхүүжилт /debt financing/
3.Хосолсон санхүүжилт /debt+ equity financing/
4.Давуу эрхтэй хөрвөх хувьцааны санхүүжилт / convertible preferred stocks
5.Бүтэцчилсэн санхүүжилт /structured financing/
Манай улсын хувьд венчур хөрөнгө оруулалт хөгжлийн эхний шатанд байгаатай холбогдон дээрхи арга замуудаас зөвхөн (1) ба (2)-ийг хэрэглэж байна. Иймд энэхүү төслийн зорилго нь венчур хөрөнгө оруулалтын олон улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа шинэлэг аргуудыг өөрийн улсын санхүүгийн компаниудын үйл ажиллагаанд ашиглах боломжтой