2011/12/10

Хөх тэнгисийг бий болгох нь


Өмнө нь баян хуур тоглож, модон хөл дээр явах, гал залгих үзүүлбэр хийдэг байсан Гая Лалиберти одоо Канадын соёлын томоохон сурталчлагч Cirque Du Soliel циркийн гүйцэтгэх захирал юм.
1984 онд гудамжны жүжигчдийн байгуулсан  уг цирк одоогоор дэлхийн ерэн хотын дөчин сая үзэгдчдэд тоглолтоо толилуулаад байна. Ингэхдээ дэлхийн тэргүүлэгч циркүүд болох Ringling Bros, Barnum&Bailey нарын зуу гаруй жилийн турш цуглуулсан орлогыг хорь хүрэхгүй жилд олжээ.
Бизнесийнхийг татсан ашигтай салбарт бус харин уламжлалт стратегийн шинжилгээгээр шалгахад өсөлт бараг гарахгүй гэгдэж уналтанд орж байсан салбарт огцом өсөлт хийсэн нь хамгийн гайхалтай байлаа. Циркийнхэн алдартай жүжигчдийнхээ үзүүлбэрт голлон анхаарч үүнийг нь ч үзэгчид илүү хүлээн авна.  Зугаа цэнгэлийн амьд үзүүлбэрүүд, спортын тоглолтууд, гэртээ зугаацах хэрэгслүүд гээд олон янзын зүйлс гарсан нь циркийн ирээдүйг улам бүрхэг болгож байв. Хүүхдүүд явуулын циркээс үзэхээс илүү PlayStation нэхнэ. Ингээд циркийн үзэгчид цөөрч,  ашиг, орлого нь буурч болж уналтанд орж байв. Мөн амьтдын эрхийг хамгаалагчид амьтдыг цирк ашиглахыг эсэргүүцэх нь нэмэгджээ. Энэ үед Ringling Bros, Barnum&Bailey нар циркийн овор хэмжээг багасгасан  шинэ стандартыг тогтоов. Иймээс өрсөлдөөнд тулгуурласан стратегийн үүднээс харахад цирк нь сонирхол татахуйц салбар биш байв.
Cirque du Soliel голдуу хүүхдүүд үйлчлүүлдэг хумигдаж буй салбарынхаа бусад циркд үйлчүүлж байсан хуучин хэрэглэгчдийг өөртөө татсанаар ялалтанд хүрээгүй нь тэдний амжилтын нэг сонирхолтой хэсэг. Cirque du Soliel-нхон үнэндээ Bros, Barnum&Bailey компаниудтай өрсөлдөөгүй. Тэд оронд нь зах зээлийн өрсөлдөөнгүй шинэ орон зай үүсгэж өрсөлдөгчдөөсөө хамааралгүй болсон юм. Ингэснээр шинэ хэрэглэгчдийг татаж, үйлчлүүлэгчид, томчууд урьд байгаагүй баясал цэнгэлийн төлөө хуучин циркийн үнээс хэд дахин илүүг төлөхөөс татгалзахгүй болжээ. Тэгээд ч Cirque-н анхны тоглолтуудын нэг нь “Бид циркт хувьсал хийлээ” гэдэг нэртэй байжээ.