Манай улсын хувь үнэт цаасны зах зээл хараахан сайн хөгжөөгүй байгаа бөгөөд нийт санхүүгийн зах зээлийн 95% банкны зах зээл 3 хувийг үнэт цаасны зах зээл үлдсэн 2%ийг даатгалын салбар эзэлдэг байна.
Санхүүгийн зохицуулах хороо, ҮЦТТТХТ, Монголын хөрөнгийн бирж, Арилжаа эрхлэгчдийн холбоо, Төрийн Өмчийн хороо, зэрэг байгууллагуудад үнэт цаасны зах зээлийг таниулах үйл ажиллагааг идэвхтэй хийж эхлээд байгаа билээ.
Одоогоор манай улсад 83 БДК үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд цаашид улам ихсэх хандлагатай байна. Бидэнд хөрөнгийн зах зээлд амжилт гаргахад олон зүйл дутагдаж байгаа боловч одоогийн засгийн газар бидэнд өрсөлдөх, энэ өрсөлдөөнөөс хөгжих боломжыг олгож томоохон ордуудыг хөрөнгийн зах зээлээр хөрөнгө босгож ашиглалтанд оруулж байна.
Манай улсын ард иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг маш хомс байна. Үүнийг өнөөдөр засгийн газраас ажлын хэсэг гаргаж, үндсэн мэдлэг олгох сургалтыг орон нутгийн засаг захиргааны нэгжийн хүрээнд зохион байгуулж болно шүүдээ.
Жишээ нь хэд хоногийн өмнө надаас нэг иргэн ингэж асууж байхын "би 536 ширхэг хувьцаагаар эмнэлэгт үзүүлж болох уу" гэх зэрэгээр бүүр төсөөлөл байхгүй байгаа нь харамсалтай. Бид ганц Таван Толгой бус цаашид 15 орд газрыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан ард иргэддээ хувьцаа хэлбэрээр олгох гэж байна шүүдээ..